• (+976) 7048 103
  • gaanegdsenemneleg@gmail.com
ЭМДҮЗ-ийн 07 дугаар тогтоол хэрэгжиж эхэллээ
ЭМДҮЗ-ийн 07 дугаар тогтоол 2026 оны 6 сарын 20-ны өдрөөс эхлэн хэрэгжиж буйтай холбогдуулан Даатгуулагч анхан шатны эрүүл мэндийн байгууллага илгээгүй буюу өөрийн хүсэлтээр лавлагаа шатлалын амбулаторийн тусламж, үйлчилгээг давтан авсан бол тохиолдол бүрд 20.000 төгрөгийн хамтын төлбөр төлнө.
Даатгуулагч дараах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын амбулаториор авахад шууд авна.
Үүнд:
- Яаралтай тусламж
- Гэмтлийн тусламж, үйлчилгээ
- Мэс заслын тусламж, үйлчилгээ
- Нүдний өвчний тусламж, үйлчилгээ
- Чих, хамар, хоолойн өвчний тусламж, үйлчилгээ
- Халдварт өвчний тусламж, үйлчилгээ
- Шүдний тусламж, үйлчилгээ
- Арьс, харшлын өвчний тусламж, үйлчилгээ
- Сэтгэцийн өвчний тусламж, үйлчилгээ
- Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ
- Гемодиализын тусламж, үйлчилгээ
- Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ
2026-06-23 16:51:27