Аймгийн төв 18 сум, 2 тосгоны 57,000 хүн амд болон Завхан, Баянхонгор, Ховд аймгийн зарим сумуудын иргэдэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэшлийн өндөр түвшинд, аюулгүй, чанартай, хүртээмжтэй үзүүлдэг.
Стационарын 13 тасаг, 23 кабинеттай, нийт 316 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилтан, ажилчидтай. Үүнээс их эмч 73, сувилагч, тусгай мэргэжилтэн 159, бусад ажилчид 84 орон тоогоор ажилладаг. Нийт эмч нар 99% үндсэн нарийн мэргэшил эзэмшсэн, 58,2% нь зэрэг цолтой, сувилагч, тусгай мэрэгжилтний 98% төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн, 59,2% мэргэжлийн зэрэг цолтой бөгөөд хамт олон дундаас МУ-н Хүний гавьяат эмч 12, МУ-н гавьяат сувилагч 2, МУ-ын гавьяат эх баригч-3 төрсөн.