Тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж , хүлээгдлийг бууруулах чиглэлээр :
•Амбулатори тасгийн-шүдний кабинет: - Шүдний бор машин ажиллагаа хэрэглээний элэгдэлд орж ажиллах байдал доголдож эхэлсэн тул тендерийн журмын хүрээнд 2 машины захиалга хийгдсэн
•Хурууны хээ уншигч – 35 хангалт 100%
•2020 онд МЭЭ тасагт лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэжлийн төвүүдээс хүнд өвчтнүүдийг шууд харуулан зөвөлгөөн хийх боломжтой эргэдэг камер,note-book ханган цахим холболтыг хийсэн
•Сэтгэл заслын өрөөнд сэтгэл засах зураг , хөгжим,тоглоом, хөдөлгөөн, хөдөлмөр сэтгэл засал хэрэгсэлүүдийг төрөлжүүлэн байршуулж тусламж үйлчилгээний хүрээг нэмэгдүүлсэн.
•ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР” 2021.06.20 д нээгдэн эмчилгээний 9 тасагт 53 төгсгөл бүхий хүчилтөрөгчийн оролт, хангамжтай болж тасралтгүй 24 цагаар ажиллуулан хүчилтөрөгч эмчилгээг стандартын дагуу ханган КОВИД-19 халдварын хүндрэл нас баралтыг бууруулж ажилласан. Мөн Ховд, Завхан, Баян-Өлгий аймагт хүчилтөрөгчийг нийлүүлэн ажиллаж байна
•Молекул биологийн лабораторийг АОК, ЭМЯ, УИХ гишүүдийн дэмжлэгтэй байгуулан 2021.06.04 нөөс ажиллан ПГУ шинжилгээ-16089, Антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг - 14762 сорьцонд хийсэн
•КОВИД-19 түргэвчилсэн болон ПГУ шинжилгээний хариуг ПОС машинд уншуулан ГЭРЭГЭ.MN хариуг илгээн үйлчлүүлэгчийн шинжилгээний хариуны хүлээгдэл арилан сэтгэл ханамж дээшилсэн.
•Төвлөрсөн ариутгалын стандартын байртай болсон. Шинэ барилгыг Монгол улсын ЗГ, Азийн хөгжлийн банк, ЭМ Салбарын хөгжил хөтөлбөр 4,5 нэгдсөн төслөөр 650 сая төгрөгийн төсвөөр баригдан 14 нэр төрөлийн 831000000 төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж ашиглалтанд орсноор
üУгаагч халдваргүйтгэх машинтай болсноор багажийн угаалга халдваргүйтгэлийн стандартын шаардлага хангагдсан
üПлазмын төхөөрөмжөөр хагалгааны дуран болон халуунд мэдрэг багаж хэрэгсэлийг ариутгадаг болсон.
üАймгийн хэмжээнд төвлөрсөн ариутгалыг гэрээний дагуу гүйцэтгэж байна
§МЭЭ тасгийн хүлээлгийн зааланд үйлчлүүлэгчийн биеийн байдлыг танилцуулах дэлгэц байршуулсан.
§Яаралтай тусламжийн тасгийн хүлээлгийн зааланд шүүлтүүртэй усны цорго байршуулсан