-
1. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний хувьд даатгуулагчийн эмчлүүлэх оношийн хамааралтай бүлгээс шалтгаалан даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээ ялгаатай байна. Хамтын төлбөрийг ажил хөдөлмөр эрхэлж буй ажилтан, малчин, оюутан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил хөдөлмөр эрхлээгүй даатгуулагч төлнө.
-
2. Амбулаторын цогц тусламж үйлчилгээ авахад эмчийн заалтаар зайлшгүй Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Төлбөртэй тусламж үйлчилгээний тариф нь 45,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй оношилгоо, шинжилгээ өгөх тохиолдолд тухайн оношилгоо, шинжилгээний төлбөрийн 30 хувийг иргэн хариуцан төлөх бөгөөд эмнэлгийн цахим бүртгэлийн хэсэгт тушааж төлбөрийн баримт авна.
2025-04-01 18:07:26