• (+976) 7048 103
  • gaanegdsenemneleg@gmail.com
Битүүмж гэж юу?

Та ЭМДЕГ-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгуулагад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эхлэх үеэс эмнэлгийн тусламж үйлчилгээг авч буй тухай мэдээлэл ЭМДЕГ-ын цахим системд бүртгэгдэн битүүмж үүсдэг.

  • – Амбулаторийн тусламж үйлчилгээ: Эмчийн анхан үзлэг хийлгэхээс битүүмж үүсч давтан үзлэг буюу хамгийн сүүлийн амбулаторийн эмчийн үзлэг хийсний дараа битүүмж арилна.
  • – Хэвтүүлэн эмчлэх болон өдрийн тусламж үйлчилгээ: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өдрөөс эхлэн битүүмж үүсч, эмнэлгээс гарсан өдөр битүүмж арилна.
  • – Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ: бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад давхардал үүсэхгүй тул тухайн тусламж үйлчилгээний битүүмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг авах бүрэн боломжтой.
2024-02-01 18:10:03