Аймгийн эрүүл мэндийн салбарын нэгж байгууллагуудыг харилцан туршлага солилцуулах, эрүүл мэндийн ажилтнуудыг бүх талаар хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхэд эрүүл мэндийн ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор сумдын эрүүл мэндийн төвийн I бүсийн зөвлөлдөх уулзалт "Суралцъя, хуваалцъя, манлайлъя" уриа дор Чандмань сумд эхэллээ.
Уулзалтад Баян-Уул, Бигэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Гуулин, Халиун, Хөхморьт, , Шарга, Чандмань сумын эрүүл мэндийн төвийн 140 гаруй эрүүл мэндийн ажилтан оролцож байна.
"Суралцъя, хуваалцъя, манлайлъя" сумдын эрүүл мэндийн төвийн I бүсийн зөвлөлдөх уулзалтын арга хэмжээг Чандмань сумын Засаг дарга Ц.Алтанхишиг нээж үг хэллээ.
Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун “Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал”, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугар “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилт”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Батцэцэг “Хүүхдийн эндэгдлийг бууруулахад анхаарах асуудал”, Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Эрүүл мэндийн статистик, мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Майнбаяр “ Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг бууруулахад анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.
Сумын эрүүл мэндийн төвүүд 2025 онд хэрэгжүүлсэн “Сайн туршлага”-ыг танилцууллаа.
Татах
2026-06-23 08:32:45