Эрүүл мэндийн газраас “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор 20 сэдэв боловсруулан аймгийн төвийн албан байгууллагуудын захиалгаар сургалт зохион байгуулж байна.
4-5 дугаар сард 27 байгууллагын давхардсан тоогоор 773 албан хаагчдад сургалт зохион байгуулж, эрүүл амьдралын зөв дадлыг хэвшил болгох талаар санал солилцлоо. Түүнчлэн сумын эрүүл мэндийн төвүүд дээрх 20 сэдвээр сургалт зохион байгуулж 2665 хүн хамруулжээ.
Сургалтыг албан байгууллагуудын захиалсны дагуу товлосон өдөр, цагт очиж зохион байгуулж байгаа тул та бүхэн бидэнд хандаж албан хаагчдынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллаарай.
2026-05-26 14:00:00