Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл Мэндийн сайд С.Энхболд аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал аймгийн эрүүл мэндийн салбарын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын төлөөлөлд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулан, оролцогчдын асуултад хариуллаа.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Эрүүл мэндийн яамны хүндэт “Жуух бичиг”-ээр шагнагдсан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын шагналыг гардуулан өглөө
2022-07-04 15:07:13