• (+976) 7048 103
  • gaanegdsenemneleg@gmail.com
#БИЧИЛ_БИЕТНИЙ_ЭСРЭГ_ЭМИЙН_ТЭСВЭРЖИЛТИЙН_ТАЛААРХ_МЭДЛЭГ_ХАНДЛАГЫГ_ДЭЭШЛҮҮЛЭХ_ДЭЛХИЙН_ДОЛОО_ХОНОГ_ТОХИОЖ_БАЙНА
#БИЧИЛ_БИЕТНИЙ_ЭСРЭГ_ЭМИЙН_ТЭСВЭРЖИЛТИЙН_ТАЛААРХ_МЭДЛЭГ_ХАНДЛАГЫГ_ДЭЭШЛҮҮЛЭХ_ДЭЛХИЙН_ДОЛОО_ХОНОГ_ТОХИОЖ_БАЙНА
ДЭМБ-аас жил бүрийн 11 дүгээр сард “Бичил биетний тэсвэржилтийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийг зохион байгуулдаг уламжлалтай. Хүн амын мэдлэг боловсролыг сайжруулах, бодлогын өөрчлөлт хийхийг уриалах, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулах зорилготой зохион байгуулагддаг уг арга хэмжээг энэ жил “Яг одоо хэрэгжүүлж эхэлье, Өөрсдийгөө хамаалъя, Ирээдүйнхээ аюулгүй байдлыг хангая" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Түүнчлэн бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхэд “антибиотикийн хариуцлагатай хэрэглээ” нэн тэргүүний арга хэмжээ юм. Манай орны хувьд бусад улс оронтой харьцуулахад антибиотикийн хэрэглээ хэт өндөр. Тиймээс цаашид антибиотикийг зөвхөн эмчийн жороор олгож хэвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх, хянах тогтолцоог сайжруулах, иргэдийн эмийн талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлж, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоог бий болгох халдварын тархалтыг бууруулах цогц арга хэмжээнүүдийг авч байгаа юм.
2025-11-20 11:22:18