• (+976) 7048 103
  • gaanegdsenemneleg@gmail.com
Анхан шатны эрүүл мэндийн тогтолцоонд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн яам, Монгол улс дахь Японы хүүхдийн ивээх сан хамтран Ковид 19 цар тахлын эсрэг тэмцэх зорилгоор “Монгол улсад Ковид-19-ийн хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархвар зүйн хяналтыг дэмжих” EPIC төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 17 сум, 2 тосгоны эрүүл мэндийн төвийн нийт 36 эмч, сувилагч нарт “Анхан шатны эрүүл мэндийн тогтолцоонд КОВИД-19 халдварын тохиолдлуудын эмнэлзүйн тусламж үйлчилгээг удирдахуй, Хүчилтөрөгч эмчилгээ” сэдэвт шаталсан сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд сургагч багш Б.Номин, С.Алтансүх, С.Энхсайхан, Ж.Уламсайхан нар орон нутагт зохион байгуулж байна. Аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал нар сургалтын үйл ажиллагааг нээж, сургагч багш нар болон сургалтад оролцож буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсэж, баяр хүргэлээ.
 
2022-06-26 15:47:03