• (+976) 7048 103
  • gaanegdsenemneleg@gmail.com
"ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР" -ИЙН БАЯРЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
 “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан сувилагч, тусгай мэргэжилтний баярын хурлыг “Сувилагч бидний ирээдүй сувилагчаа халамжлая” уриан дор зохион байгууллаа.
Баярын хуралд Аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун, Есөнбулаг сумын Засаг дарга Н.Золжаргал, Нэгдсэн эмнэлгийн захирал Ш.Мэндсайхан болон төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 150 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцов.
Хурлын үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж буй сувилахуйн үйлсийн эзэд сувилагч, тусгай мэргэжилтэн нар Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, Монгол Улсын Засгийн газрын шагнал эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичиг, аймгийн Засаг даргын жуух бичиг, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын жуух бичиг, Алтай хотын хүндэт иргэн болон салбарын бусад шагналаар шагнагдлаа.
ТӨРИЙН ШАГНАЛ
1. Алтан гадас одон – Нордогренчин Түмэндэмбэрэл (АШУҮИС-ийн ГАА дахь АУС-ийн сувилахуйн тэнхмийн багш)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ
“Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг
1. Баттунгалаг Азжаргал – Жаргалан-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
2. Ганбаатар Тулгабаатар - Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагч
3. Ганхуяг Жаргал – Нэгдсэн эмнэлэгийн эх баригч
4. Цагаач Ариунтуяа – Нэгдсэн эмнэлэгийн сувилагч
5. Энхтүвшин Баярсайхан –ЗӨСТ-ийн лаборант сувилагч
6. Симлат Нармандах – Алтай сумын эрүүл мэндийн төвийн сувилагч
ЭМЯ-НЫ ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ:
1. Адилбиш Баяраа – Нэгдсэн эмнэлгийн сувилагч
2. Галиндэв Даваадулам - Нэгдсэн эмнэлгийн сувилагч
3. Рээмэн Мөнхцацрал - Нэгдсэн эмнэлгийн сувилагч
4. Ганбаатар Энхчимэг – Жаргалан сумын эрүүл мэндийн төвийн сувилагч
5. Батсайхан Ариунжаргал – Дарив сумын эрүүл мэндийн төвийн сувилагч
6. Отгонбаяр Бямбагэрэл – Нэгдсэн эмнэлгийн эх баригч
7. Дүгэрсүрэн Цэвээндулам – Нэгдсэн эмнэлэгийн эх баригч
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ
1. Цоггэрэл Даваадорж - Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн сувилагч
2. Равжир Оюунгэрэл -Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн сувилагч
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ:
1. Нямжав Лхамаа -Өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч, сувилагч
2. Шагдар Баярцэцэг -Нэгдсэн эмнэлгийн лаборант
3. Дашзэгвэ Наранбадам -Тайшир сумын эрүүл мэндийн төвийн сувилагч, лаборант
4. Үржин Мядагмаа -Гуулин тосгоны эрүүл мэндийн төвийн сувилагч
5. Баавгай Ундармаа -Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн сувилагч
АЛТАЙ ХОТЫН ХҮНДЭТ ТЭМДЭГ
1. Тэгшээ Отгонтунгалаг – Амбулатори тасгийн сувилагч
2. Пүрэвжав Одончимэг – Хүүхдийн тасгийн сувилагч
3. Чулуун Баярмаа – Хүүхдийн тасгийн сувилагч
4. Жигжидсүрэн Должинжав – Мэдрэл, сэтгэцийн тасгийн сувилагч
Төрийн болон бусад шагналаар шагнуулсан нийт сувилагч тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэж ажлын амжилт хүсье.
 
2025-05-12 10:00:00