"ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ”-ИЙН ҮЗЛЭГ ТОНХИЛ СУМД ЭХЭЛЛЭЭ.
Аймгийн Засаг дарга Г.Чинбатын 2024-2028 оны “Хөгжлийн хөтөлбөр”, "Говь-Алтай 80+" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Явуулын эмнэлэг"-ийн үзлэг, оношилгоо 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний хооронд тус сумд үргэлжилнэ.
"ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ"-ийн хамтарсан багт Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.
Иргэд та бүхнийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
2026-06-16 08:30:40