НЭ-ийн 2025 оны Тайлангийн хурлыг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хийж албад,тасаг нэгжүүд хийсэн ажлаа тайлагнан, цаашид хийх ажлаа төлөвлөн Шилдэг тасаг нэгж, ажилтануудаа шалгаруулан амжилттайгаар зохион байгууллаа.
2025 оны "Шилдгийн шилдэг" тасаг- "МЭЭТ
"Бүтээлч санаачлагатай" тасгаар- ЯТТ-103
"Чанарыг эрхэмлэгч" тасгаар- Дотрын тасаг
"Шилдгийн шилдэг" их эмчээр- Мэс заслын тасгийн эрхлэгч эмч Б.Ундрах
"Ур чадварлаг" эмчээр -Гэмтлийн тасгийн эмч Б.Ганхүрэл
"Шилдгийн шилдэг"" сувилагч тусгай мэргэжилтнээр -МЭЭТ-ийн сувилагч Х.Гэрэлмандах
"Ур чадварлаг"сувилагч тусгай мэргэжилтнээр-Мэс заслын боолтын сувилагч Д.Жанар
Шилдэг ажилтанаар-Жолооч Х.Буяннэмэх
Шилдэг ажилчинаар-Төрөх тасгийн үйлчлэгч Х.Ариунбаяр нар шалгарлаа. ЭМЯ-ны "Жуух"-аар ариутгалын сувилагч А.Сүнжидмаа шагнагдлаа. Шилдэг болсон тасаг нэгжүүдийн хамт олон болон хувь хүмүүст халуун баяр хүргэж та нартаа ажлын амжилт амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Тайлангийн хурлаа хийсэн Нэгдсэн эмнэлгийнхээ нийт хамт олонд 2026 оны Гал морин жилдээ эрүүл энх, саруул сайхан тэгш дүүрэн байж ажилдаа амжилт гаргахыг хүсье.
2026-01-09 14:30:00