Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1983 онд байгуулагдсан. Улсын бүртгэлийн 570001063 гэрчилгээтэй, 6055м2 талбай бүхий 3 давхар байранд үйл ажиллагаа явуулж, аймгийн төв, 18 сум, 2 тосгоны 56000 хүн амд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Стационарын 13 тасаг, 23 кабениттай, нийт 315 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилтан, ажилчидтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй, аюулгүй, чанартай, жигд хүртээмжтэй, үзүүлэх зорилтын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Санхүүжилт:
Улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас 2 тэрбум 153,4сая төгрөгний санхүүжилттэй. Нийт эргэлтийн хөрөнгө 474,8 сая төгрөгийн хөрөнгөтэй. Үүнээс барилга 8,2 тэрбум, тээврийн хэрэгсэл 332,0 сая төгрөг, тоног төхөөрөмж 7,2 тэрбум төгрөг, тавилга эд хогшил 161,8 сая төгрөг, бусад үндсэн хөрөнгө 12,1 сая төгрөг, программ хангамж 21,1 сая төгрөг нийт үндсэн хөрөнгө 17,2 тэрбум төгрөг.
Эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ нь:
Яаралтай түргэн тусламжийн дуудлаганд нийт 10 машин үүнээс алсын дуудлаганд 5, ойрын дуудлагын 5 машинаар жилд дунджаар 8500 гаруй дуудлагыг хүлээн авч, яаралтай түргэн тусламжийн дуудлагыг түргэн шуурхай үзүүлж байна. 2017 онд ойрын дуудлага 805, алсын дуудлага 14 хүлээн авсан
Стационарийн үйл ажиллагаа:
Нэгдсэн эмнэлэг нь 213 ор ашиглаж жилд дунджаар 6900 хүн хэвтүүлэн эмчилж, 750 орчим яаралтай болон төлөвлөгөөт хагалгаа хийж, аймгийн нийт төрөлтийн 90.6% Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эсэн мэнд амаржиж эхийн эндэгдэлгүй ажиллаж байна. 2017 оны 1 дүгээр сарын байдлаар нийт 666 хүн хэвтэн эмчлүүлж, 79 эх эсэн мэнд амаржсан. Нийт нас баралт 2, үүнээс нярайн нас баралт 1 байна.
Амбулаторийн үзлэг:
Нарийн мэргэжлийн 23 кабинетад жилд дунджаар 115.000 хүнд үзлэг, оношилгоо хийж, идэвхтэй хяналтанд 2150 орчим хүн, урьдчилан сэргийлэх үзлэгт 27200 хүн хамрагдаж, 2017 оны 1 сарын байдлаар 10811 хүн үзүүлж, 940 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна.
Оношлогооны төв:
Комьпютер томографын оношлогооны аппарат, лабораторийн оношлогооны аппаратууд, рентген харалт, рентген зураг авах, эмэгтэйчүүдийн болон бусад эрхтэний хэт авиан оношлогооны аппаратууд, дурангийн оношлогооны аппарат, шүдний дэлгэмэл рентген аппаратуудаар тоноглогдсон оношлогооны төвтэй ба 120 гаруй нэр төрлийн шинжилгээнүүд хийгдэж, 2017 оны 1 сарын байдлаар ЭХО-770, ЗТГ-69, дурангийн шинжилгээнд -35 хүн х амрагдсан байна.
Тулгамдаж буй асуудал:
-
Нэгдсэн эмнэлгийн барилга нь 1983 онд ашиглалтанд орсоноос хойш дулаан, цэвэр бохир усны шугам, агааржуулалтын их засвар хийгдээгүйн улмаас труба радиотор цоорч, эмнэлэг үйлчилгээний ажилд хүндрэл учруулж байна. Жил бүрийн урсгал засварын төсөв хүрэлцэхгүйн улмаас их засварын ажил хийгдэхгүй байгаа тул их засварын хөрөнгийн зардлыг шийдвэрлэх.
-
Орчин үеийн дэвшилтэт, оношилгоо, эмчилгээнд нийцэхүйц чанартай тоног төхөөрөмж, стандартад заагдсан багаж, тоног төхөөрөмжөөр хангах.
-
Сүүлийн үеийн иж бүрэн тоноглогдсон, яаралтай түргэн тусламжийн машинаар хангах
-
Цусны салбар төв нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй ЭМСХХ -5 төслийн хүрээнд 2016 оны 4 дүгээр сард Интер сайнс ХХК, Глобаль Телеком ХХК, Тоник ХХК, Мед Импекс Интернэйшнл ХХК –уудаас нийт 44 нэр төрлийн 361,1 сая төгрөгний тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Одоо ашиглалтанд оруулж, үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай байна.
2022-07-05 12:59:21